BEGIN:VCALENDAR
VERSION:2.0
PRODID:-//IDAHOBIT - ECPv6.16.2//NONSGML v1.0//EN
CALSCALE:GREGORIAN
METHOD:PUBLISH
X-WR-CALNAME:IDAHOBIT
X-ORIGINAL-URL:https://may17.org/es
X-WR-CALDESC:Eventos para IDAHOBIT
REFRESH-INTERVAL;VALUE=DURATION:PT1H
X-Robots-Tag:noindex
X-PUBLISHED-TTL:PT1H
BEGIN:VTIMEZONE
TZID:Asia/Ulaanbaatar
BEGIN:STANDARD
TZOFFSETFROM:+0800
TZOFFSETTO:+0800
TZNAME:+08
DTSTART:20250101T000000
END:STANDARD
END:VTIMEZONE
BEGIN:VEVENT
DTSTART;TZID=Asia/Ulaanbaatar:20260515T180000
DTEND;TZID=Asia/Ulaanbaatar:20260528T180000
DTSTAMP:20260518T161638
CREATED:20260515T185315Z
LAST-MODIFIED:20260516T170801Z
UID:246196-1778868000-1779991200@may17.org
SUMMARY:“Ардчиллын зүрхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн
DESCRIPTION:🏳️‍🌈🏳️‍⚧️ АЙДАХОБИТ-2026: “Ардчиллын зүрхэнд” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ\nЖил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг дэлхий нийтэд АЙДАХОБИТ буюу гомофоби\, бифоби\, трансфобийн эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил тус өдрийг “Ардчиллын зүрхэнд” уриан дор дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.\nЭнэхүү өдрийг тохиолдуулан ЛГБТ Төв-өөс хэрэгжүүлдэг “Эрхийн төлөө урлаг” санаачлагын хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг 2026 оны 5 дугаар сарын 15-28-ны хооронд Хөх Нар Сав спейс-д зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнгийн нээлт 2026 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн 18:00 цагт болно.\n“Эрхийн төлөө урлаг” санаачлага нь урлагаар дамжуулан хүний эрхийн ойлголтыг түгээх\, ЛГБТИК+ сэдвийн хүрээнд уран бүтээлчдийг дэмжих\, күийр уран бүтээлчдэд зориулсан орон зайг бий болгох зорилготой юм. Уран бүтээл нь нийгэм\, улс төр\, соёлын бодит байдлыг шүүмжлэн харуулахын зэрэгцээ эерэг өөрчлөлтийг уриалах\, хайр ба бахархлыг түгээх хүчирхэг хэрэгсэл билээ.\nАЙДАХОБИТ өдрийн түүхээс дурдвал\, 1990 оны 5 дугаар сарын 17-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн эмгэгийн жагсаалтаас албан ёсоор хассан нь ЛГБТИК+ хөдөлгөөний хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал болсон. Улмаар 2004 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага-аас энэхүү өдрийг хүний эрхийн тэмдэглэлт өдөр болгон хүлээн зөвшөөрч\, дэлхий даяар тэмдэглэдэг болсон юм.\nМонгол Улсад 2011 оноос эхлэн АЙДАХОБИТ-ыг тэмдэглэж ирсэн бөгөөд энэ хүрээнд олон нийтэд бэлгийн чиг баримжаа\, хүйсийн баримжаа\, илэрхийллийн талаар шинжлэх ухаанд суурилсан үнэн бодит мэдээлэл түгээх\, хүний эрхийг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.\nТус үзэсгэлэн нь орчин үеийн гэрэл зургийн олон төрөл\, жанрыг хамарч\, ЛГБТИК+ хүмүүсийн амьдрал\, туршлага\, дуу хоолойг урлагаар илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд хүргэх болно. Уг үзэсгэлэнд нийт 80 гаруй бүтээл ирснээс шалгарсан 65 бүтээлүүдийг үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлэхээс гадна “Прайд” сэтгүүл болон үзэсгэлэнгийн каталоги хэвлэлд багтаан нийтлэх юм.\nЭнэхүү үзэсгэлэн нь урлаг\, хүний эрх\, ардчиллын үнэ цэнийг нэгтгэн харуулах\, олон нийтэд ойлголт\, мэдрэмж\, харилцан хүндлэлийг түгээх чухал ач холбогдолтой арга хэмжээ болно.\n📆Үзэсгэлэнгийн хуваарь: 05 сарын 15-28-ны хооронд 11:00-19:00 цагийн хооронд\, таксгүй.\nҮзэсгэлэнгийн нээлт: 05 сарын 15-нд\n📍Хаана: САВ арт галерей\n⏳Хэдээс: 18:00 цагаас \n——— \nIDAHOBIT-2026: ‘In the Heart of Democracy’ photography exhibition to open \nEvery year\, 17 May is observed worldwide as the International Day Against Homophobia\, Biphobia and Transphobia. This year\, the day is being observed worldwide under the slogan ‘In the Heart of Democracy.’\nTo mark this day\, as part of the LGBT Centre’s ‘Art for Rights’ initiative\, a photography exhibition will be held at Hөх Нар Сав Space from 15 to 28 May 2026. The exhibition opening will take place on 15 May 2026 at 18:00. \nThe ‘Art for Rights’ initiative aims to promote the understanding of human rights through art\, support artists on LGBTQI+ themes\, and create a space for queer artists. Art is a powerful tool that not only critiques social\, political and cultural realities but also calls for positive change and spreads love and pride.\nTo cite the history of AIDAHOBIT Day\, on 17 May 1990 —when the World Health Organisation officially removed same-sex orientation from its list of mental disorders—was a particularly significant event for the LGBTQI+ movement. Subsequently\, in 2004 the United Nations recognised this day as a human rights day\, and it has been celebrated worldwide.\nIn Mongolia\, IDAHOBIT has been celebrated since 2011\, and within this framework\, science-based\, factual information about sexual orientation\, gender identity and expression is disseminated to the public\, organising multifaceted activities aimed at fostering a culture of respect for human rights.\nThe exhibition will encompass various forms and genres of contemporary photography\, bringing to the public works that express the lives\, experiences\, and voices of LGBTQI+ people through art. Of the more than 80 works submitted\, 65 have been selected to be exhibited\, and will also be featured in Pride magazine and the exhibition catalogue.\nThis exhibition will be a significant event\, uniting the values of art\, human rights and democracy\, and fostering understanding\, empathy and mutual respect among the public. \nExhibition hours: 15th–28th May\, 11:00–19:00. Admission free.\nExhibition opening: 15th May\nWhere: SAV Art GalleryFrom 18:00
URL:https://may17.org/es/event/%d0%b0%d1%80%d0%b4%d1%87%d0%b8%d0%bb%d0%bb%d1%8b%d0%bd-%d0%b7%d2%af%d1%80%d1%85%d1%8d%d0%bd%d0%b4-%d0%b3%d1%8d%d1%80%d1%8d%d0%bb-%d0%b7%d1%83%d1%80%d0%b3%d0%b8%d0%b9%d0%bd-%d2%af/
LOCATION:САВ арт галерей\, Ulaanbaatar\, Mongolia
CATEGORIES:Art or creative expression
ATTACH;FMTTYPE=image/jpeg:https://may17.org/wp-content/uploads/2026/05/698606598_1413174517514234_4825588896001357730_n-scaled.jpg
END:VEVENT
END:VCALENDAR